“Номтой оюуны ирээдүй” ТББ-аас санаачлан “Тархины хогийг цэвэрлье” хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх Сэлбэ голын эрэг дагуух 15-20 км газрыг цэвэрлэх бөгөөд зүгээр нэг хог цэвэрлээд өнгөрөх биш хүмүүсийн ил задгай хог хаях бүдүүлэг үйлдлийг эсэргүүцэж, нийслэлийн соёлч иргэн болох, уншсан номоо өөр хоорондоо солилцох боломжийг олгож байгаа юм байна.