Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос нэр бүхий гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр тэдгээр шалгалтад тэнцсэн хүмүүсийг ТАЗ-ийн хуралдаанаар баталгаажуулж, Засгийн газарт хүргүүлэх юм. Улмаар Засгийн газар ТНБД нарыг томилох учиртай.
Мөн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Увс, Говь-Алтай, Дорноговь, Төв, Хэнтий, Увс аймгийн Тамгын газрын дарга нарыг тодруулсан сонгон шалгаруулалтын дүнг ч танилцуулах юм байна.