ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр ХБНГУ-ын Фрайбург хот дахь Макс-Планкийн нэрэмжит Гадаад орнуудын болон Олон улсын Эрүүгийн эрх зүй, криминологийн судалгааны институтийн захирал, Фрайбургийн их сургуулийн хүндэт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ханс-Ёорг Альбрехтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дэд сайд Б.Энхбаяр доктор Ханс-Ёорг Альбрехтэд Хууль сахиулахын их сургуулийн хүндэт доктор болсонд баяр хүргээд “Эрүүгийн болон ялын бодлого” сэдвээр лекц уншсанд талархал илэрхийлэв. Мөн ХБНГУ-ын Макс-Планкийн судалгааны институтийн салбарыг Монголд байгуулах асуудлаар санал солилцов. Түүнчлэн олон улсын загвар Эрүүгийн хуулийг хамтран судлах, нэвтрүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Ноён доктор Ханс-Ёорг Альбрехт МУ-ын ХЗДХЯ болон хууль зүйн сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлээд эрүүгийн эрх зүй ганц нэг улсын биш олон улсын хэмжээний асуудал гэдэг дээр санал нэгдэв.Тэрээр мөн хамтарсан судалгаа хийх, эрүүгийн эрх зүйг боловсронгуй болгох асуудлаар үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо.