Монгол улсын гавъяат жүжигчин Бадамраагийн Магсаржав 2016 оны есдүгээр сарын 28-ны өдөр таалал төгсчээ. Тэрээр та бидний сайн мэдэх "Улаан дарцаг" киноны тогооч Дагва, "Говийн зэрэглээ", "Тэнгэрийн хүү", "Хошин аялгуу", "Гарьд магнай" киноны Равсал панз зэрэг тайз дэлгэцийн олон сайхан дүрүүдийг бүтээсэн билээ.
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан байх болтугай
Сэтгэгдэл (19)