УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, М.Анхбаяр нар Засгийн газраас "Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгаа асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Тэд энэ талаараа өнөөдөр "Залуучууд" зочид буудлын 3 давхрын хурлын зааланд 12:30 цагт мэдээлэл хийх юм.
Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшний 1-10 бүлэгт хамрагдаж байгаа айл өрхийн хүүхдэд олгоно гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгийг өгөх юм. Харин үлдсэн 40 хувьд нь 2019 онд бөөнд нь мөнгийг олгоно гэж буй. Тэгвэл Засгийн газрын уг шийдвэрийг УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа эсэргүүцэж байгаа аж.
Сэтгэгдэл (7)