Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн бум буюу 100 мянган удаа унших "Буман Дарь-Эх" хурлыг энэ амралтын өдрүүдэд 11 цагт зохион байгуулахаар болжээ. Мөн сүсэгтэн олон, лам хуврагууд хурлын өдрийг хүртэл өөрсдийн гэр орон, албан газар, сүм хийд, аль зохимжит газар Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг уншиж, "Буман Дарь-Эх" хурлын үеэр тоогоо нэгтгэн унших гэнэ.