Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах Монгол-Японы хамтар- сан Кредит олгох механизмын дөрөвдүгээр хурал өчигдөр БОАЖЯ-ны Хаан танхимд боллоо.Тус хуралд Японы байгаль орчин, Эдийн засаг, Хуцалдаа, Аж үйлдвэр, Гадаад харилцааны яам, Монгол улсад суугаа Япон улсын элчин сайдын яам болон холбогдох бусад харьяа багууллагуудын төлөөлөл, Монгол Улсын талаас БОАЖ-ын яам, УУХҮЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЗТЯ, ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагууцын төлөөлөл оролцов. Манай улсад ХКОМ-ыг 2013 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 11 судалгааны төсөл хэрэгжиж, үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд хоёр төсөл бүртгэгдэж, хоёр арга зүй батлагдсан аж. ХКОМ-ын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Монгол Улсад нэвтрүүлэх, эдгээр арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит/ үл худалдаалагдах кредит/ болгон тооцоолж Киотогийн протоколийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах оноосон үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрджээ. Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 16 улстай байгуулсны хамгийн анхных нь манай орон болсон байна. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрт Япон улсын хөрөнгө оруулалтыг татах өндөр үр ашиттай технологийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх олон төрлийн арга хэмжээ тусгагдсан байна. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах Монгол- Японы хамтарсан төсөл Төв аймгийн Борнуур сум болон, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 118 сургуулиудад хэрэгжиж эхэлсэн ажээ.