Италийн Еренхий сайд асан Силвио Берлускони уржигдар 80 насны босгыг давжээ. Тэр насан баяраа тохиолдуулан Италийн Chi сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би дотоодын ч, гадаадын ч улс төрд хэзээ ч алдаа гаргаж байгаагүй. Хэрэв би ялагдсан бол миний алдаанаас болоогүй” хэмээн онцолсон юм. Тэрээр ач, зээ нартайгаа зургаа авахуулж сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Эд нар бол миний ирээдүй” гэсэн байна. Берлускони улс торд хэзээ ч дурлаж байгаагүй хэмээн өгүүлсэн юм. “Нэг их дуртай биш улс төрд асар их цаг хугацаа, эрч хүч зарцуулах хэрэггэй болсон. Үүндээ их харамсдаг. Тэгээд яагаад улс төрд орсон юм бэ гэж үү? 1945 оноос хойш Идалид эрх барьж байсан коммунистууд дахин гарч ирэхээс сэргийлсэн юм” хэмээн өгүүлжээ.