МУБИС, Японы Нагоя их сургууль хамтран Багшийн сургууль дээр “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”- ийг нээлээ. Тус төвийн зорилго нь бага насны хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээхэд багш, эцэг эх, асран хамгаалагч, оюутнуудад онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх гэнэ. Мөн боловсролын тусгай хэрэгцээг илрүүлж, судалгаанд түшиглэн тэдний бие, оюун ухаан, сэтгэц, танин мэдэхүй, харилцаа, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих аж. Багшийн сургуулийн бага боловсролын арга зүйн тэнхимийн багш, доктор Д.Одгэрэл “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”- ийн үйл ажиллагаа судалгаа, сургалт, туслан дэмжих үйлчилгээ гэсэн чиглэлээр явагдана. Зарим хүүхдэд туслан дэмжих үйлчилгээ шаардлагатай байдаг. Үүнийг гадаадын оронд тусгай үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэж нэрлэдэг. Үүнд ямар шинж тэмдэгтэй хүүхдүүд ордог талаар Японы багш нарын гаргасан номнууд байна. Зарим ангилал нь Монголд оношлогдож тодорхойлоогүй байна" гэсэн юм.