БНХАУ-ын нийслэл Бээжинд улс төрийн намуудын олон улсын чуулга уулзалт болж байна. Энэ сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжлэх уг чуулганд Манай улсаас УИХ, МАН-ын дарга М.Энхболд оролцохоор тус улсыг өчигдөр зорьсон билээ. Тэрбээр энэхүү чуулга уулзалтад оролцох далимд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин болон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзалт хийх ажээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид багтаж буй юм.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (13)