Энэ сарын 19-нөөс 24-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хугацааны дунд үе, сүүлчээр цас орж, шууран, хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Мөн өнөөдөр Увс аймагт нойтон цас, Завхан аймаг Улиастай бүрхэг, уулаараа цастай, Солонготын даваа мөн цас орсон хоёр талдаа гулгаа үүссэн, хойд чиглэлд Орхон, Дархан-Уул аймаг Шарын гол суманд нойтон цас орж байна.
Дарханаас Хустайн даваа хүртэл цас их орсон, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтож, хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул зорчигч жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.