Булган аймгийн Бугат сумын нутагт мод бэлтгэж явсан 50 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, эл хэрэг тус сумын Зөгийн ам гэх газарт өчигдөр гарсан байна. Талийгаач мод бэлтгэж яваад буцах замдаа морин тэргэндээ дайруулж, амиа алдсан нь хэргийн газрын үзлэгээр илэрчээ.
Хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.