Сонгуулийн ерөнхий хорооноос сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг өглөө
Мэдээллийн эхэнд сонгуулийн дүнг нэгтгэх талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн санал хураалтыг хуулийн дагуу сум дүүргийн сонгуулийн хороо саналыг нэгтгэж, сум, дүүргийн ИТХ-д тав хоногийн дотор өргөн барина. Энэ дүнгээ долоо хоногийн дотор нийтэд мэдээлнэ" гэлээ.
Энэ удаагийн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж байгаа бөгөөд12 цагийн байдлаар сонгуулийн ирц тун хангалтгүй үзүүлэлттэй гарчээ.
-Орон нутагт-
№ |
Аймаг |
Хувь |
---|---|---|
1 |
Архангай |
19,5 |
2 |
Баян-Өлгий |
13,2 |
3 |
Баянхонгор |
21,1 |
4 |
Булган |
18,5 |
5 |
Говь-Алтай |
22,8 |
6 |
Говьсүмбэр |
20,7 |
7 |
Дорноговь |
22 |
8 |
Дорнод |
20,8 |
9 |
Дундговь |
17,8 |
10 |
Завхан |
25,5 |
11 |
Өвөрхангай |
23,8 |
12 |
Өмнөговь |
23,8 |
13 |
Сүхбаатар |
32,7 |
14 |
Сэлэнгэ |
17,7 |
15 |
Төв |
22 |
16 |
Увс |
18,9 |
17 |
Ховд |
25,1 |
18 |
Хөвсгөл |
15,8 |
19 |
Хэнтий |
23,1 |
20 |
Дархан-Уул |
13 |
21 |
Орхон |
12,2 |
-Нийслэлийн хэмжээнд-
№ |
Дүүрэг |
Хувь |
---|---|---|
1 |
Багануур |
16,5 |
2 |
Багахангай |
24 |
3 |
Баянгол |
14,3 |
4 |
Баянзүрх |
11 |
5 |
Налайх |
19,4 |
6 |
Сонгинохайрхан |
11,7 |
7 |
Сүхбаатар |
14,1 |
8 |
Хан-Уул |
14,9 |
9 |
Чингэлтэй |
12 |
Нийт улсын хэмжээнд 16.8 хувьтай гарсан байна. Ирцийн мэдээлэл өнгөрсөн зургаадугаар сарын УИХ-ын сонгуулиас бага байгааг онцоллоо. Тиймээс СЕХ-ноос сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хороодод анхааруулж, ирцийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна. Түүнчлэн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн аймаг, сумдад даваа гүвээ хаагдаж, иргэд саналаа өгөхөд бэрхшээлтэй байдал үүсээд байгаа тул онцгой байдлын алба хаагчдад иргэдэд туслалцаа үзүүлж, зам давааг нээж, санал өгөх явцад дэмжлэг үзүүлэхйиг зөвлөсөн байна.
Хэрэв санал хураалт 50 хувьдаа хүрэхгүй тухайн хэсгийн хороодод дахин санал хураалтыг долоо хоногийн дотор явуулах хуулийн заалт бий гэдгийг ч СЕХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл (8)