СЕХ-ноос өнөөдөр УДБЭТ, “Ази фарм”, “Метро молл” компанийн ажилчдаас Нийслэлийн сонгуулийн хороонд гомдол ирүүлсэн талаар мэдээлэв . Учир нь энэ өдөр бүх нийтээрээ амрах ёстой бөгөөд иргэд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа саналаа өгөх ёстой байдаг. Мөн орон нутаг Петро Дачин Тамсаг компанийн удирдлагууд монгол ажилчдаа амраахгүй байгаа талаарх гомдол иржээ.
Сонгуулийн хуулийн 92.13-т “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хэрэв зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8-гаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг аж. Тиймээс санал авах өдөр аливаа байгууллага үйл ажиллагаа явуулахгүй байх, зайлшгүй шалтгаанаар ажиллаж байгаа бол сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангаж, чөлөө олгохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос анхаарууллаа.
Сэтгэгдэл (12)