Өчигдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч чаналаа өгсөн дүн гарчээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 79 тойргийн 213 санал авах байранд ирц хүрээгүй байна. Иймд нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар болжээ.
Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг 13,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулж байгаа. Тэгвэл нэмэлт санал хураалт явагдах болсноор энэхүү мөнгө дахин нэмэгдэх нь. Сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж, өчигдөр бүх нийтээрээ амарсан. Гэтэл нийслэлчүүд иргэний үүргээ биелүүлж саналаа өгсөнгүй.
Тус нэмэлт санал хураалтад өчигдөр саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар шийдвэрлэжээ.
Энэ удаагийн сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг 13,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулж байгаа. Тэгвэл нэмэлт санал хураалт явагдах болсноор энэхүү мөнгө дахин нэмэгдэх нь. Сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж, өчигдөр бүх нийтээрээ амарсан. Гэтэл нийслэлчүүд иргэний үүргээ биелүүлж саналаа өгсөнгүй.
Гэтэл цаг агаарын нөхцөл байдал хүнд, цасан болон шороон шуургатай байгаа хөдөө орон нутгийн иргэд сонгуульдаа идэвхитэй оролцсон байх юм. Тиймээс цаашид сонгогчдийн идэвхийг нэмэгдүүлэх, эрхийг нь эдлүүлж, үүргийг нь биелүүлдэг тогтолцоотой байх хэрэгтэй гэдгийг хэлэх хүн байна.
НИЙСЛЭЛД НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТОЙРОГ, ХЭСЭГ
Сүхбаатар дүүрэг:
1, 3, 9, 10, 11 дүгээр тойргийн хороо
Хан-Уул дүүрэг:
2, 3, 4, 11, 15 дугаар тойргийн хороо
Баянгол дүүрэг:
1, 3, 4, 5, 6, 7, 10, 20 дугаар тойргийн хороо
Баянзүрх дүүрэг:
2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22 дугаар тойргийн хороо
Чингэлтэй дүүрэг:
4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр тойргийн хороо
Сонгино хайрхан дүүрэг:
1, 2, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 29, 31 дүгээр тойргийн хороо
Багануур дүүрэг:
5 дугаар тойргийн хороо
24tsag.mn
Сэтгэгдэл (3)