Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 239 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 183 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2 бүртгэгдэж 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн байна.
Харин орон нутгийн сонгуулийн өдөр тохиосон бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл зарж борлуулахыг хориглосон байсан. Тэгвэл эл өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал, СХД-ийн нутаг Хангайн 16-р гудамжны 23 тоот хашаанд зогсож байсан “H.Porter” маркийн авто машины тэвшин дээр 05 настай эрэгтэй Э нь тоглож байх үед уг авто машин хөдөлснөөс унаж дайрагдан гэмтсэн.
БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хороолын автобусны буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч П нь Эрдэм транс ХХK-ны “H.Aero City” маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй Х нарын 2 хүн гэмтжээ.
Сэтгэгдэл (3)