Орон нутгийн сонгуулийн санал хураалт өчигдөр 22:00 цагт өндөрлөсөн. Одоогийн байдлаар Сүхбаатар аймагт АН олонхи болж ялалт байгуулаад байна.
Энэ удаагийн сонгуулийг Аймгийн АН-н дарга Монгол улсын шилдэг менежер Сүхбаатар аймгийн 16 дахь засаг дарга Ж.Батсуурь гардан удирдаж АН-с ИТХ-н Дарга Паламын Мөнхжаргал өрсөлдөж үнэмлэхүй хувиар ялж МАН-аас хууль зөрчин засаг даргын үүргийг гүйцэтгэж байгаа З.Энхтөр ялагдал хүлээлээ.
Тус аймаг УИХ-ын ээлжит сонгуулиар ИТХ-ын 33-н суудлаас АН 16, МАН 16, болон тэнцэж Дарьганга сумын 3-р тойрогт дахин сонгууль зарлагдсан удаатай. Түүнчлэн Ардчилалын түүхэнд 2004, 2008, 2012 оны сонгуулиудад дараалсан ялалтуудыг авч ажиллахдаа Монгол улсын шилдэг аймгаар 4 удаа шалгарч байсан түүхтэй юм.
Сэтгэгдэл (4)