Сүхбаатар дүүргийн I хороонд Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан. Уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа талаар ЦЕГ-аас хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл Орхон Аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Харин өчигдөр хоёрдахь эрэн сурвалжлагдаж байсан этгээд болох Нямгэрэл овогтой Билэгбаатарыг СХД-ийн нутаг дэвсгэрээс саатуулан баривчилж эрэн сурвалжлах ажиллгааг зогсоосон байна.
Одоо нэг этгээдийг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байна.
Сэтгэгдэл (2)