УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар улсын төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.
Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх талаар хуралдах юм. Мөн УИХ-ын Баасан гаригийн чуулган 15:00 цагаас үргэлжилнэ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, хүртээмжийн талаар мэдээлэл хийнэ.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (2)