Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг өнөөдөр 12 цагт “Иргэний танхим”-д зарлана.
Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо. Тэгвэл эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Чингис хаан одонг гардуулдаг уламжлалтай билээ.
Их эзэн хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-өөр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниуалх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг хүнийг шагнадаг билээ.
Сэтгэгдэл (5)