Чингис Хаан" одон нь Монгол Улсын дээр, тэргүүн зэргийн одон юм. Энэ сарын 31-нд Монгол бахархалын өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Эл өдөр тус одонг авахаар тодорсон эзэнд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд гардуулдаг уламжлалтай. Энэ жил "Чингис хаан" одонгоор Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар шагнуулахаар тодорлоо.
Г.Ариунбаатар нь монгол дуучны авъяас чадварыг дэлхий дахинд харуулж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжид олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж, 23-хан насандаа Гавъяат цол хүртсэн билээ.
Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталсанаар “Чингис хаан” одонг олгож эхэлсэн байдаг.
"Чингис хаан" одон нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх дэлхийн бусад оронд сурталчилан таниулах их үйлсэд хувь нэмрээ оруулсан иргэнд олгодог юм.
Сэтгэгдэл (8)