Өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үр дүнгийн хурал болов. Энэ үеэр болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн Улаанбаатар Татах хэсгийн машинист Т.Золбоог "Төмөр замчны алдар", туслах машинист Э.Батсуурийг "Тэргүүний төмөр замчин" цол тэмдгээр шагналаа.
Энэ сарын 17-ны өдөр Замын цагдаагийн газрын төмөр замын гарам дээр автомашинууд түгжрэлд орон зогссон бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан. Тухайн үед 406-р км-н гарам дээр яаралтай тоормос хийж хүний амь, болзошгүй ослоос аварсан юм.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (8)