Цагаан хоолны эрүүл мэндэд нөлөөлөх ач холботдлыг эрдэмтэд яго янзаар тайлбарладаг.
Энэ удаад Их Британийн эрдэмтэд цагаан хоол байнга идэх нь тийм ч ашиг тустай зүйл биш гэсэн дүгнэлтэд хүрчээ. Улмаар мах болон загаснаас татгалзсанаар хүний уураг тархины хэмжээ багасах аюултайг тоггоосон байна.
Эрдэмтдийн өгүүлж буйгаар цагаан хоолтнууд амьтны гаралтай В12 амин дэмийг хангалттай хэмжээнд авч чадцагтүй учир төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа нь доголдож, мартамхай болох эрсдэлтэй гэжээ.
Тэд сүүлийн найман жилийн хугацаанд цагаан болон энгийн хоолтон 16-87 настай хүмүүсийн дунд ажршалт хийж, тэдний тархины үйл ажиллагааг хянахад мах болон загас идэхгүй байгаа хүмүүсийн уураг тархины хэмжээ багасдаг, мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчдээс эрт мартамхай болж байгааг баталсан байна.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (5)