Нийслэлийн хэмжээнд он гарсаар Нийслэлийн Онцгой байдлын газарт нийт 38 хүүхэд гал түймэрт өртлөө гэсэн дуудлага иржээ. Үүнээс Онцгой байдлын албан хаагчид цаг алдалгүй шуурхай ажилласнаар 27 хүүхдийг эрүүл мэнд, амь насаа алдахаас авран хамгаалсан байна. Харин долоон хүүхэд түлэгдэж, дөрвөн хүүхэд нас барсан гэсэн харамсалтай мэдээлэл байна.
Иймд эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас бага насны хүүхдүүд гал түймэрт өртөж түлэгдэж, гэмтэж, эрүүл мэнд амь насаа алдсан тохиолдол гарч байгаа тул нийт эцэг эхчүүд, томчуудыг гэр, орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)