Алтны ханшинд олон хүчин зүйл нөлөө үзүүлж байгаагийн нэг чухал нь Америкийн Төв банк хүүгээ өсгөх эсэх тухай асуудал юм.
Төвбанк, энэ онд одоо 0.25 хувьтай байгаа хүүгээ өсгөх магадлал нь ойролцоогоор 50% хувь байгаа юм.
Хэрэв Төв банк хүүгээ өсгөж эхэлбзл энэ нь эдийн засаг сайжирч байна гэсэн дохио болно. Өөрөөр хэлбэл алтны ханшинд сөргөөр нөлөөлнө. Мөн ямар нэг хүү, өгөөж өгөхгүй.
Алтанд хөрөнгө оруупснаас бонд, хувьцаанд хөрөнгөө оруулах нь илүү ашигтай болж ирнэ. Хэдийгээр алгны ханш харьцангуй сайн байгаа бсшовч бусад таваарын ханш түүхэн доод төвшиндөө ойрхон байгааг анхаарах нь зүйтэй.
Хэрэв 2016 онд таваарын ханш эргээд өсч эхэлбэл алтны ханшинд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Геополитикийн нөхцөл байдал болон дэлхийн эдийн засгийн байдал, мөн томоохон дилерүүдиин таамаглалыг нэгтгэж дүгнэвэл 2016 оны эцэс гэхэд унц алтны ханш 1150 — 1400 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй байна. Нэг трой унц нь 31,1034768 грамтай тэнцдэг. 2016 оны эцэст алтны ханшийг “Goldman Sachs” 1180 доллар/унц гэж таамаглаж байна.