Хонь - (3/21-4/19)
Хачин жигтэй, гэнэтийн зүйл болж, толгой эргүүлж магадгүй. Бодол санаагаа хуваалцах ухаалаг, туршлагатай хүмүүстэй уулзаж ярилц. Өнөөдөр баримт цуглуулан судлах өдөр. Шийдвэр гаргахаасаа өмнө нухацтай, хянуур судал. Нар одоо Хилэнцийн орд дээр байгаа тул өөрчлөлт, бэлгийн амьдрал, хувь хүний хөгжил, мөнгө, нөөц, татварын хэсгийг ивээнэ.
Үхэр - (4/20-5/20)
Ямар нэг онцгой зүйл хийхийг хичээн үргэлжлүүл. Амжилт, хүсэл эрмэлзэлийнхээ араас няцалтгүй тэмцсэнээр чамд боломж бий болно. Гэсэн ч урам зориггой байгаа хэдий ч бусад компани, байгууллагаас боломжийн ажлын санал ирэх нь. Ирээдүйн ажлаа сонгохдоо сайтар цаг гарган бодоорой. Төлөвлөөгүй үүрэг хариуцлага чамайг зүрхгүй аймхай болгоно гэвч өөрийн чадвартаа итгэ.
Ихэр - (5/21-6/21)
Ажил мэргэжил тэргүүн эгнээнд тавигдах бололтой. Дахин сурах боломжийг эрж хайх болно. Үнэмлэх олгох богино хугацааны сургалтанд суух эсвэл ажил дээрээ дадлага хийх зэргээр чадвараа нэмэгдүүл. Өөртөө итгэлтэй байж чадвал танд чухам юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Хичээл заах, аялах зэрэг нь таны сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлнэ. Та юу ч хийж бай хамаагүй үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдын итгэлийг апдахгүй байхыг хичээгээрэй.
Мэлхий - (6/22-7/22)
Гэр бүлийн сонин хачин, урилга, өвлүүлсэн өмч хөрөнгийн тухай бичиг ба ажлын урилга зэрэг таны өдрийн хуваарь гаргахад ямар ч боломжгүй болгоно. Та бол эрэлт хэрэгцээтэй хүн байх учраас боломж олдвол төлөөлөгч томилвол дээр. Ялангуяа тэдгээр нь задлан шинжилж бодох шаардлагатай бол. Нар мөрөөдөмтгий Далай ван гаригтай бас холбогдож байгаа тул баяр баясгалантай байх ба эргэн тойронд байгаа зүйлийнхээ гоо сайхныг олж харах чадварыг нэмэгдүүлнэ.
Арслан - (7/23-8/22)
Та өнөөдөр тав тух, алжаалыг мэдрэх хэрэггэй. Гэрсэг байдал илүү ажиглагдаж байна. Өндөр настнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэвч умартаж болохгүй. Тэд таныг шүүмжилж байгаа бол таны л төлөө гэдгийг ойлгоорой. Бодол санаагаа цэгцэл. Гэр бүлийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд барьцаа хөрөнгө гаргаж мэдэх юм. Сүүлд нь өөрийгөө харанхуй нүхэнд унагаах зүйл хийхгүйн тулд сайтар тооцоолж үзээрэй.
Охин - (8/23-9/22)
Таны хүмүүстэй харилцах чадвар дээшилж, худалдаа наймаа хийх авъяас тань нэмэгдэх болно. Өөрийгөө илэрхийлэх чадвар дээшилнэ. Ойрын өдрүүдэд таны оюун ухаан маш хурц байхаас гадна гайхалтай түргэн сэтгэх чадвар чинь танд олон боломжийг нээж өгнө. Энэ үеийг ашиглан мэтгэлцээнд оролцох, эрдэм шинжилгээний ажил бичих, богино хугацааны сургалтанд суух, шинээр гадаад хэл сурах зэргээр аль болох үр дүнтэй байхыг хичээ.
Жинлүүр - (9/23-10/22)
Мөнгөтэй холбоотой асуудал үүснэ. Таны хадгалж байсан хөрөнгө өсөж их ашиг авчирна. Та хүний төлөө ажиллах, өөрийнхөө төлөө ажиллах, аль нь танд ашигтайг авч хэлэлцэх цаг болжээ. Дараагийн сард нар хилэнцийн ордонд зочилсноор өөрийнхөө хадгалж буй хуримтлалаа улам арвижуулахад таатай. Та үйл хөдлөл бодол санаагаараа зорилгодоо хүрч, аз жаргалтай хүн болохыг хичээх хэрэгтэй. Та өөрийнхөө мөнгөн хадгаламжийг өсгөж чадах хэн нэгэнтэй харилцаа тогтоо. Энэ нь цаг хожсон хэрэг юм.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр аяндаа онцгой нөхцөл байдал үүснэ. Дэлхий ертөнц танд аз жаргал бэлэглэхээр шийджээ. Иймээс Хилэнцүүдээ, амжилт өөд урагшаа. Танай ордод Нар оршиж байгаа болохоор олон аз туршсан ажил хэрэг эхлүүлэхэд бүтэмжтэй. Өөрийгөө хөгжүүлж эхэл. Шинэ нүүрний будаг, хувцас таныг улам стильтэй болгож өгөхийн зэрэгцээ өөртөө итгэх байдлыг нэмэгдүүлнэ.
Нум - (11/22-12/21)
Хариуцлагатай шийдвэр гаргахтай холбоотой чухал өдөр. Тиймээс од эрхэс таныг туршилт хийлгүйгээр дадаж сурсан аргаа ашиглахыг зөвлөж байна. Эмэгтэй Нумуудад хайр дурлал болон ар гэрийн үүрэг хариуцлага хоёрын аль нэгийг сонгох хэрэг гарч магадгүй. Харин эрэгтэй Нумууд ээлжит аяллаа төлөвлөх бололтой. Гэртээ байж зарим нэг цөөхөн зүйлийг дахин засварлана.
Матар - (12/22-1/19)
Таны зөн совин өнөөдөр таныг зөв газраа, зөв цагтаа байхад чинь туслана. Хувийн бизнестээ орлогын үүсвэр олох, өрийг бууруулах гэх мэт боломжийн өөрчлөлтүүдийг хийх аргыг танилцуулах оновчтой санал таныг хүлээж байна. Бизнес эрхлэгч матрынхан ур чадвараа мөнгө болгох ашиглах авъяастай. Ажлыг дуусгах өөрийн чадамжийг хэт дөвийлгөх, ур чадвараа хэтрүүлэх болон нөхцөл байдалд туйлшрахаас болгоомжил. Хүмүүст хэрэгтэй туслалцааг үзүүлж буян хий.
Бумба - (1/20-2/18)
Өглөө залхуурах ч үдээс хойш бүх зүйл өөрчлөгдөнө. Амжилтанд хүрэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн бүх үүрэг даалгавраа хийж дуусгах болно. Үүний үр дүнд таныг удирдах албан тушаалд томилох байх. Өнгөрсөн шөнө cap Дэлхийн ван гарагтай нэгдсэн тул таны нэр хүнд, ажил төрөл цэцэглэнэ. Удирдах албан тушаалтантай хэр холбоотой байгаагаас өдрийн үр бүтээмж хамаарах шинжтэй.
Загас - (2/19-3/20)
Өнгөрсөн шөнө Cap таны адал явдал, аялал, сүсэг бишрэлийг тань илтгэдэг нарны есдүгээр гэр болох Жинлүүрийн орд руу хөдлөсөн. Од эрхэс таныг амьдралын утга учрыг, ирээдүйн төлөвийг хайхад зоригжуулна. Өөрийн тогтвортой байдлаа хадгалан цааш үргэлжлүүлсээр байх ба өөртөө маш сайн анхаарал тавь. Хэрвээ эрүүл мэндээ үл ойшоовол таны бие суларч мэдэх ба та өөртөө болон бусад хүмүүст туслаж чадахаа болино.