Ховд аймгийн хэмжээнд бог малын мялзан төст өвчний вакцинжуулалтын ажил 88 хувьтай байна. Тарилгад 7881 өрхийн 2 сая 969 мянга 200 толгой малыг хамруулах ёстой.
Одоогоор 4751 өрхийн 2565114 малыг вакцинжуулжээ. Уг ажлыг яаралтай зохион байгуулхаар 88 ажлын хэсэг ажиллаж буй.
Бог малын мялзан төст өвчний вакцинжуулалтын явцыг сум тус бүрээр нь авч үзвэл, Алтай сум 90.3, Булган сум 61.7, Буянт сум 78.5, Дарви сум 87.9, Дөргөн сум 87.6, Дуут сум 96.6, Зэрэг сум 89 хувьтай байна. Мөн Манхан сум 96.7, Мянгад сум 87.3, Мөст сум 93, Мөнхайрхан сум 81.7, Үенч сум 79, Ховд сум 96.9, Цэцэг сум 100, Чандмань сум 72.8, Эрдэнэбүрэн 92.9, Жаргалант сум 71.4 хувьтай байна.
Сэтгэгдэл (1)