Автотээврийн үндэсний төв “Бид өвөлд бэлэн" нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр 12:00-17:00 цагийн хооронд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг,
Улс, хот хооронд зорчих тасалбар борлуулалт, тээврийн хэрэгслийн хяналтын системийн танилцуулга, автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээний танилцуулга, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, Мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучлах, Улс, хот хоорондын зорчигч тээврийн 64 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, Даатгалын байгууллагуудын танилцуулга зэрэг үйлчилгээ хийж, иргэдэд нээлттэй үйлчилж байна.
Эдгээр үйлчилгээ болон Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүлээн авах боломжтой тул иргэд та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.