Бид элсэн чихэрийн талаар сөрөг мэдээллийг хангалттай уншдаг. Түүнчлэн зөвхөн хоол хүнсэндээ хэрэглэдэг гэж ойлгох нь бий. Та бид ихэвчлэн цайнд найруулж, эсвэл жигнэмэг хийхдээ л элсэн чихрийг ашигладаг. Тэгвэл элсэн чихэр нь ахуйн хэрэглээ болон гоо сайханд ихээхэн ач тустай.
Хэрвээ танд гуужуулагч байхгүй бол элсэн чихрийг нүүрнийхээ тостой хольсноор арьсанд тань гайхалтай гуужуулагч, скраб болно. Үр дүнд нь таны арьс зөөлөн гэрэлтсэн болно. Мөн дангаар нь арьсандаа 15 минут түрхээд нүүрээ угаасны дараа толинд нэг хараарай. Гайхалтай мэдрэмж төрөх вий. Ингээд элсэн чихрийг нүүрэндээ хэрхэн түрхэх талаар сонирхуулья.
Элсэн чихэр хэрэглэхээсээ өмнө нүүрээ зориулалтын шингэнээр сайтар угаагаарай.
Арьсандаа жигд элсэн чихрээ түрхэнэ.
Дараа нь гараа угаана.
Ингээд 15-20 минутын турш элсэн чихрийн маск тавиарай.
бүлээн усаар нүүрээ угаагаарай.
Зөөлөн арчуураар арчина.
Төгсгөлд нь нүүрэндээ тос түрхээрэй.
Б.Цэцэг