Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох нэмэлт санал хураалт өнөөдөр болж байгаа бөгөөд санал хураалт 22.00 цагт дуусна. Үүний дараа нэмэлт санал хураалт явуулж байгаа хэсэг, тойргийн хороод саналын хуудсыг тоолж, дүнгээ гаргана. Энэхүү дүн өнөөдөртөө багтан гарах боломжтой аж.
Сонгуулийн ерөнхий хороо аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодоос тогтмол мэдээлэл авч нэгтгэх аж.