Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргасан.
Захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт явагдсан өдөр буюу өчигдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон бол техникийн тооллого хийх өдөр буюу өнөөдөр мөн нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон юм.