Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Model UN” жишиг бага хурлыг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Гурван өдөр үргэлжилж буй “Model UN” жишиг бага хурал болон салбар хуралдаанууд англи хэл дээр болж байгаагаар онцлогтой. Энэхүү хуралд Нийслэлийн Ерөнхий боловсролын 30 сургуулийн 180 орчим сурагч оролцож байгаа юм. Уг үйл ажиллагааг Манай улс Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэг хүрээнд Гадаад харилцааны яам, "Улаанбаатар Загвар Үндэстний Байгууллага" ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (1)