Орон нутаг дахь ИТХ-ын сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүйн улмаас өчигдөр дахин санал хураалт болсон.
Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй 152 тойргийн 79 хороонд өнгөрөгч өдөрс нэмэлт саналт хураалтыг 07:00-22:00 цагт явуулсан.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн сонгуулийн хорооноос сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг өнөө өглөө 10:00 цагт албан ёсоор танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 866499 сонгогч бүртгэгдсэнээс 485531 хүн саналаа өгч сонгуулийн ирц 56.1 хувьтай. Нэмэлт санал хураалтаар 70264 сонгогч саналаа өгсөн байна.
Сум, дүүргийн ИТХ-ын энэ удаагийн сонгуулиар МАН олонхи болж нийт 295 суудлаас МАН 195, АН 98 суудал авсан бол хоёр бие даагч сонгогдсон байна. Өөрөөр хэлбэл МАН зургаан дүүрэгт, АН гурван дүүрэгт ялалт байгуулжээ. Дашрамд, Нэмэлт санал хураалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад 30 сая орчим төгрөг зарцуулсан байна.
Сэтгэгдэл (1)