Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоо улирал бүр санхүүгийн тайлангаа дараа сарын 10-ны дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой.
Өнөөдрийн байдлаар 2016 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа нийт 276 хоршоо ирүүлэхээс 208 нь ирүүлж, 75,4 хувьтай байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нийт 96 хадгаламж зээлийн хоршооны 53 нь тайлангаа ирүүлжээ. Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хадгаламж зээлийн хоршоодын алдаатай илгээгдсэн тайланд зааварчилгаа өгч, санхүүгийн тайлангаа хүндэтгэн үзэх шалтгаангүй хугацаа хоцроосон ХЗХ-дод Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.