Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар бид мэдээлсэн байсан. Тэгвэл тус нэхэмжлэлийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11 цагт болохоор товлогджээ.
Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ, нэгд: хилсээр зургаан сар хоригдсон, хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, дөрөвт: СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (37)