Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалт өчигдөр болж, нийслэлийн дүн нэгдсэн байдлаар гарлаа.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгчийн хүү, УИХ-ын даргын охин, бөх, дуучид гээд сонирхолтой олон эрхэм өрсөлдсөн билээ.
ХУД-ийн 12 тойрогт нэр дэвшсэн дуучин Анхаа буюу О.Анхбаяр МАН-аас сойгдож, 1,066 хүний саналаар ялсан байна. Чингэлтэй дүүргийн 7 тойрогт "Татар" хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуун АН-аас өрсөлдөж яллаа. Тэрбээр 2,341 санал авчээ.
Сэтгэгдэл (1)