Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт жижиг тогтоол ус буюу нуурнаас эвгүй үнэр, амт амтагдах болжээ.
Энэхүү жижиг нуураас 1 км орчмын зайд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шинь Шинь" холимог металлын орд байрладаг аж.
Тус уурхайн хаягдлын далан сэтэрч нуур луу орсон байж болзошгүй гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар иргэний мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж уурхайн шингэн хаягдал ус руу ороогүйг тогтоожээ. Гэсэн хэдийг ч дээжийг шинжлүүлэхээр биологийн төв лабораторид хүргүүлсэн байна.
Хиймэл нуур тогтсон энэхүү орд нь хуучнаар Мардай хэмээн нэрлэгддэг байсан Оросууд уран олборлодог байсан ажээ.
Сэтгэгдэл (3)