Энэ сарын 24-27-ны өдрүүдэд ихэнхи нутгаар цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байгааг ОБЕГ-аас анхааруулж байна.
Иймд орон нутгийн замд цасанд боогдох, даваа хаагдах зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд өртөж болзошгүй талаар иргэдэд сэрэмжлүүлж буй юм.
Өчигдөр буюу 10.24-нөөс 10.25-нд шилжих шөнө буюу 03:15 цагт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн шинэ хороо Цагаан хаалганы урд талд иргэн Э автомашин хөдөлбөл замын хажуугийн жалга руу уначих гээд гэсэн дуудлага иржээ.
Дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын гурван албан хаагч нэг техник хэрэгсэлтэйгээр очих үед иргэн Э /эмэгтэй/ согтуу, улсын дугаартай жийп загварын машинтай байсныг аврах багийнхан татан гаргасан байна.