Энэ жил улсын хэмжээнд 501.0 мянган тонн үр тариа, 482.1 мянган тонн улаанбуудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөж байгаа.
Тэгвэл энэ сарын 21-ний өдрийн байдлаар 325.6 мянган га талбайгаас 454.2 мянган тонн үр тариа хураагаад байгаа бол Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймагт 2.5 мянган га талбайн ургац мөндөрт цохиулсан байна.
Ургац хураалтын ажил есдүгээр сарын 08-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 9 болон 10 дугаар сард хур тунадас ихтэй байсан тул ургац хураалтын ажил удаашрахад хүрсэн байна. Улмаар ургац хураалтын үе болон үтрэм дээрх хаягдлыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн ажилд сөргөөр нөлөөлсөн гэдгийг Улсын ургацын комиссоос мэдээлжээ.