УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Х.Бат-Ялалт Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ.
Тэрээр өргөдөлдөө “УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн болохыг 2007 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 03 тоот дүгнэлтээр тогтоосон байдаг. Энэ нь УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлийн 10.2.4 дэх хэсэгт зааснаар УИХ-ын дарга болон дэд даргыг огцруулах үндэслэл болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1.2-т Монгол улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх зарчим хэмээн маш тодорхой хуульчилсан. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн, өргөсөн тангарагаасаа няцаж, Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байхад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр УИХ-аас Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргаар сонгосон нь Монгол улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1.2 дох хэсгийг зөрчиж байна” хэмээжээ.
Сэтгэгдэл (52)