АНУ-ын тусламжаар 2,5 сая ам.долларын санхүүжилттэй “LEAD Mongolia” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Төслийн хүрээнд 25-40 насны нийт 90 залуус хамрагдаж 30 нь ирэх онд АНУ-д солилцооны хөтөлбөрт хамрагдах юм байна. Хоёр жил үргэлжлэх энэхүү төсөл нь байгаль орчин ба хотжилт, ажилгүйдэл ба ядуурлыг бууруулах, ил тод байдал ба авилгатай тэмцэх зэрэг үндсэн салбар, чиглэлд хэрэгжинэ хэмээн Гадаад харилцааны Яамнаас мэдээллээ.