Энэ сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосон цэнгэл сумд байрлах Гандандамчойлин хийдэд хар морьт шүтээн алдагдсан хэрэг гарсан билээ.
Хөвсгөл, Орхон аймгийн Цагдаагийн алба хаагч нар, МБГ-ын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэсийн ажилтнууд хамтран уг хэргийг яаралтай эрэн сурвалжилсаны эцэст гэмт этгээдүүдийг баривчилсан юм. Тэгвэл алдагдсан шүтээнийг өнөөдөр хийдэд нь хүлээлгэн өгчөө.