Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам олонхи болсон.
Гэтэл тус дүүргийн Сонгуулийн хорооноос АН-ын зарим гишүүдийг нэрсийн жагсаалтаас хасчээ.
Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.5.16, 159.3 дахь хэсгийг үндэслэн дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН-аас Баянзүрх дүүргийн тавдугаар тойрогт нэр дэвшигч Ш.Ганчимэгийг сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан тул нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассугай гэсэн байна.
Хоёрдугаарт, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Ш.Ганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. Гуравт, тогтоол батлагдсантай холбогдуулан нийтэд мэдээлэхийг Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга н.Мэндсайханд даалгасугай гэх тогтоолыг АН-ын зургаан нэр дэвшигчдийн нэр дээр үйлдсэн аж.
Дээрх нэр нь хасагдсан гэх зургаан гишүүн Сонгуулийн тойргийн хорооны дарга н.Бат-Өлзийг өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн тогтоол шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаагаа олон нийтэд илэрхийллээ. Эл асуудлаар тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийх юм.
Сэтгэгдэл (9)