“Люмино” хамтлагийн ахлагч, Монголын зөв зохистой загасчлалыг дэмжих сангийн тэргүүн, Монголын загасчлах спортын холбоодын нэгдлийн тэргүүн Д.Тэмүүжин фэйсбүүк хуудсандаа хоёр хоногийн өмнө Эрдэнэтийн нэгэн худалдааны төвд тул загас худалдаж буй тухай мэдээлж, цахим орчинд шуугиан тарив.
Д.Тэмүүжингийн хэлж буйгаар уг худалдааны төвийг шалгуулахаар БОАЖЯ-ны мэргэжилтнүүдэд хандсан ч “Тус аймгийн холбогдох байгууллагад хандана” гэхээс өөр зүйл хэлээгүй аж.
Зарим иргэний хэлж буйгаар “Меркури”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн махны лангуунуудад тул өвөл, зунгүй зардаг байна.
Тул хууль бусаар барьж агнасан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно гэсэн хуулийн заалт бий .