Орон нутгийн замд халтиргаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчихыг албаны хүмүүс анхааруулж байна.
Тодруулбал Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг болон Хэнтий Дорнод, Сүхбаатар аймаг, Багахангай, Төв аймгийн Баян сум хүртэлх чиглэлийн замууд халтиргаатай, зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Иймд орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.