Монголын консерватив намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд үндэсний аюулгүй байдал алдагдчихаад байхад Монголын эрх баригчид юу ч ярьж, хийхгүй байгаа талаар мэдээлж буй юм.
Энэ үеэр тус намаас Үндэсний аюулгүй байдал алдагдхад хүрч байгаа гурван чухал асуудлыг дурдсан юм. Үүнд:
- Тавантолгойн гэрээний асуудал
- "Эрдэнэт" ХХК-ны 49 хувь Монголынх болсон эсхи
- Тавантолгойн төмөр замын 49 хувийг зарах асуудал. Эдгээр гурван асуудлыг одоогийн Засгийн газар болон сөрөг хүчнийхнийг анхаарч ажиллахыг хүсэв. Консерватив намын зүгээс Төрийн эрх баригчдад хяналт тавин ажиллахаа дуулгасан.
Мөн "Эрдэнэт" ХХК-ны 49 хувийг Оросын талд байсныг Монгол хүн авчирсанд баярлах хэрэгтэй гэв. Уг асуудлаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарыг улс төрийн популист хийхээ болихыг анхаарууллаа. Тэд эдийн засгийн төлөв байдал 2017-2018 онд сэргэх магадлал тун бага ч "Эрдэнэт" ХХК-ны 49 хувь Монголын талд болсон нь хямралаас гархад ихээхэн үр өгөөжөө өгнө гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Сэтгэгдэл (80)