Хэрлэн гол дээгүүрх төмөр бетон гүүр хоёр хэсэгт цөмөрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Иймд энэ сарын 25-наас 31-нийг хүртэлх хугацаанд түр хаасан байна.
Тус гүүрийн засвар арчлалтыг хариуцсан “Дорнод Автозам” ХХК цөмөрсөн хэсгийг нөхөж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх аж.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээллэж буйгаар, гүүр ашиглалтад орсон цагаас хойш завсар хийгдээгүй, ашиглалтын хугацаа нь дууссан байна. Тэртээ 1939 оны Халхголын дайны үед Оросын цэргийнхэн барьж ашиглалтад оруулсан энэ гүүр Хэрлэн сумын 5-р багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21-р талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог ажээ.
Сэтгэгдэл (1)