Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 397 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 63 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн нутаг 33-ын автобусны буудлын замд, T.Vitiz маркийн авто машины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Passo маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 56 настай эмэгтэй С-ийг гэмтээсэн байна.
Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 11 зөрчил үүнээс зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн 5, хий хөлдсөн 3, хийгүй, шатахуунгүй болоод унтарсан 2, тосолгоо тургисан 1 зөрчил бүртгэгдсэн байна.