Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо.
Эл өдрөөр бүх нийтээр амарна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаана.
Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.