Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй шүүх хурал дөнгөж сая Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа.
Шүүхээс Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох ажилгүй байх хугацааны цалин болон өмгөөллийн хөлсний хохирлыг барагдуулахаар шийдвэрлэв. Харин сургалтын төлбөр, эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болголоо.
Мөн сэтгэл санааны болон цагдан хоригдсон хугацааны хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Б.Мөнгөнтуяа нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон билээ. Тиймээс Монголын төрийг шүүхэд өгөөд байсныг ийнхүү хэлэлцэв.
Харин шүүхийн эцсийн шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруулахад "Шүүх өмгөөллийн хөлс болон ажилгүй байх хугацааны цалингийн нэмэмжлэлийг хангаад бусад шаардлагыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Өмгөөлөгчийн хувьд зарим зүйлтэй нь санал нийлэхгүй байна. Тодруулбал Б.Мөнгөнтуяад сэтгэл санааны хохирол дээр нэг ч төгрөг гаргаж өгсөнгүй. Мөн цагдан хоригдох хугацааны хохирлыг гаргаж өгсөнгүй. Уг нь шүүхийн практикт "Цагдан хоригдсон нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн гаргуулдаг. Гэтэл үүнийг хангасангүй" хэмээсэн юм. Харин түүнээс Б.Мөнгөнтуяа давж заалдах эсэхийг лавлахад "Үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж байгаад давж заалдах эсэхээ шийдвэрлэнэ" гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (29)